Түлэнхийн төв балгас болж төрийн байрууд ашиглалтанд орсоор…

tov0910

content_dscf0672

Одоогоос гурван жилийн өмнө балгас болсон түлэнхийн төвийн байрыг акталж шинэ байр барих юм болсон. Үүнтэй зэрэгцээд л СБД-ийн Засаг даргын тамгийн газрын шинэ байр баригдаж эхэлсэн юм даг. Гэтэл одоо болтол түлэнхийн төв шинэ байртай болох нь байтугай хуучныг нь ч нураагаагүй байхад өнөөх СБД-ийн ЗДТГ-ын байр нь харин ашиглалтанд орж нээлтээ хүртэл хийх гэнэ.

 

Энэ мэтчилэн олон арван төрийн байгууллага өдөрт нэг байшин барьж орох нь холгүй байхад түлэнхийн төв харин байхгүй болохоос наагуур байна. Өнөөдрийн байдлаар түлэнхийн төв түрээсийн байранд буюу тодруулбал ГССҮТ-д байрлаж байгаа. Сардаа л гэхэд 28 сая төгрөг төлдөг гэх. Бүхэл бүтэн эмнэлэг ГССҮТ-ийн түлэнхийн тасаг болтлоо жижгэрсэн байх юм.

 

Түлэнхийн төв л гэдэг нэртэй болохоос хөлдөлт осголтоос аваад удаан хугацааны хэвтрийн үеийн арьс цоорсон өвчнүүдэд арьс нөхөн сэргээх эмчилгээ гэх мэт олон төрлийн эмчилгээ үйлчилгээ хийдэг газар юм.

 

Хүний амьдралд өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Хэнд ч юу ч тохиолдож мэдэх байхад хэдэн эмнэлгийн байруудаа анхаарч шинэчлэн босгохгүй бол эхнээсээ түлэнхийн төвгүй болох нь байна.

c81d39968da73e06original


URL:

Сэтгэгдэл бичих