Газрын бүсчлэл, зориулалтыг зөрүүтэй тогтоосон зөрчил илэрчээ

32_bf09c659e9bbe31e151ef3e9a5e1c588384c86e2

НМХГ-аас нийслэлийн Өмчийн харилцааны газар болон есөн дүүргийн Өмч, газрын харилцааны албадад хяналт шалгалтын дүнг өчигдөр танилцуулав. Иргэдээс хотын захиргаанд ирүүлдэг санал гомдлыг газрын маргаантай асуудал тэргүүлдэг.

 

Мэргэжлийн хяналтынхны шалгалтын явцад НӨХГ-ын үнэлгээний төлбөрийн хэлтэс болон кадастрын хэлтсийн газрын үнэлгээ зориулалтын байдалд тавих хяналтгүйгээс газрын бүсчлэл, зориулалтыг зөрүүтэй тогтоосон зөрчил илэрчээ.

 

Ингэхдээ тэд нийт долоон аж ахуйн нэгжээс 191,9 сая төгрөгийн газрын төлбөрийн орлогыг төсөвт дутуу төвлөрүүлсэн байна. Үүнээс гадна ажилтнууддаа нэмэгдэл цалин олгосон зөрчлийг илрүүлжээ.

 

Тиймээс улсын байцаагчид өмч, харилцааны албадад Газрын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, үйл ажиллагааны хэрэгжилт эрсдэлтэй байгааг онцолжээ.

/МХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/


URL:

Сэтгэгдэл бичих