Хойд Солонгост саатуулагдсан Америкийн иргэн суллагдав

bibil1022Хойд Солонгосын төв шоронд энэ оны дөрөвдүгээр сараас хоригдож байсан АНУ-ын иргэн 56 настай Жеффри Фаул суллагдсан байна.

Тэрбээр тухайн үед “Чонжин хотын “Lounge” гэх рестораны эрэгтэйчүүдийн бие засах өрөөнд библи судар үлдээсэн учраас барууны шашинг дэлгэрүүлэхийг оролдсон хэмээн буруутгасан юм.

Тэгвэл Жеффри Фаулыг өчигдөр тусгай онгоцоор Америкт хүргэж, гэр бүлийнхэнтэй нь уулзжээ. Фаул ямар нэгэн хэвлэлд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ярилцлага өгөхгүй гэдгээ мэдэгджээ.

Түүнчлэн АНУ-ын албаныхан Хойд Солонгост хоригдож буй Маттью Миллер, Кеннет Бей нарыг ч суллуулахаар ажиллаж байгаа гэнэ. Кеннет Бэй нь Хойд Солонгост 15 жил хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд түүний нурууны хууч өвчин  сэдэрч, чихрийн шижинтэй болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих