Нарлаж буй арслангуудын зураг нэгдүгээр байрт оржээ

5d61c324b7dbd0f6bigГэрэл зурагчин Майкл Никольс энэхүү гайхамшигт амран нарлаж буй том муурнуудын зургийг авахын тулд бүхэл бүтэн зургаан сарын турш Африкаар хөндлөн гулд аялж, дагасан байна. Энэхүү зураг нь өчигдөр эцсийн дүнгээ зарласан Зэрлэг байгалийн гэрэл зураг 2014 наадмын хамгийн шилдэг бүтээлээр шалгарсан юм. БиБиСи агентлагийн зохион байгуулдаг энэхүү наадам нь 50 гаруй жилийн настай бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй гэрэл зургийн уралдаан юм. Тэмцээний шүүгчээр Францын Үндэсний газарзүйн нийгэмлэгийн гэрэл зургийн найруулагч алдарт Магдалена Херрера ажиллажээ. Тэрбээр М.Никольсын бүтээлийг хамгийн төгс гэрэл зургаас гадна орчин цагийн гэрэл зургийн хамгийн шилдэг техникүүдийг шингээж чадсан хэмээн үнэлсэн байна.

2. Карлос Перез Навал хэмээх наймхан настай хүү энэхүү хилэнцэт хорхойн зурагтаа томчуудын ч гаргаж чаддаггүй техникүүдийг шингээжээ.


3. Чилийн гэрэл зурагчин Франциско Нигронигийн бүтээл


4. Шведийн Антон Лилья


5. АНУ-ын гэрэл зурагчин Алекс Бадаев


6. Тунисийн гэрэл зурагчин Бруно Д’Амизис


7. Их Британийн гэрэл зурагчин Уйлл Женкинс


8. Зэрлэг байгалийн гэрэл зураг наадамд анх удаа оролцсон гэрэл зурагчин Рожер Доудесуэллийн шилдэг найман зурагт багтсан уран бүтээл.

Тобби

- See more at: http://world.time.mn/content/50389.shtml#sthash.tUP0VuSU.dpuf


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих