Дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалинтай

142444-23062014-1403500308-1377493175-Shuuhiin_erunhii_zuvlul1

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр шүүгчдийн цалингийн асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагаас шат шатны шүүгчдийн цалин  ямар байгааг асуусан юм. Учир нь шүүгчдийн цалинг буруу тогтоосон юм байна.

Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга Ж.Наранпүрэв түүний асуултад хариулахдаа “Дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөг, давж заалдах шатны шүүгч 2.9 сая төгрөг, анхан шатны шүүхийн шүүгч тус бүр 2.7 сая төгрөгийн цалин авдаг. Энэ цалинг өнгөрсөн 10 дугаар сарын нэгнээс олгож эхэлсэн. Шүүгчид дөрвөн төрлийн урамшуулал авах эрхтэй байдаг. Эдгээр урамшууллыг бүрэн олгосон тохиолдолд одоогийн цалинтай дүйх хэмжээний цалин авах боломж бүрдсэн байсан” гэсэн юм.

Харин цалингийн шинэ цэсэнд шилжсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж УИХ-ын дарга З.Энхболд үзлээ. Шүүгчдийн цалинг тодорхойлсон УИХ-ын тогтоол хүчинтэй хэвээр байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрт үндэслэн цалин нэмсэн нь үндэслэлгүй юм байна.

Дашрамд хэлэхэд шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоох асуудлыг судлахаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад байсан. Нэгэнт хууль зөрчин олгосон шүүгчдийн цалингийн илүүг хэрхэн эргүүлж төлүүлэх асуудлыг тус ажлын хэсэг УИХ-д оруулах бизээ.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих