Оросын гаалийнхан Германаас Монгол руу зорьсон ачааг оруулаагүй гэнэ
ОХУ-ын Смоленскийн гааль Германаас Монголыг зорьсон 17 тонн бяслагийг нэвтрүүлэхээс татгалзсан тухай Газета.Ру сайт мэдээлжээ.
Барууны орнуудын эсрэг авсан “хориг арга хэмжээний” хүрээнд ОХУ-ын газар нутгаар нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний тоонд бяслаг орж байгаа юм байх. Дээрх үндэслэлээр оросын гаалийнхан барааг нэвтрүүлээгүй гэнэ.
Ачаа нь “Эдам”, ”Гауда” нэрийн бяслагнаас бүрдсэн ба нийтдээ 17 тонн, 64.5 мянган Еврогийн үнэлгээтэй байжээ. Илгээгч нь Берлинд бүртгэлтэй компани харин хүлээн авагч нь Улаанбаатарынх байсныг мөн дурдсан байна.
URL: