“Зуншин”-ийн барилгыг нураахаар болжээ

0101d1f46440c655big

Зөвшөөрөлгүй баригдаж, цаашлаад хүний амь нас эрсдүүлж эрүүл мэндээр хохируулж байгаа барилгын компаниудын барилгыг нураана гэдгийг МХЕГ-ын дарга Д.Батмөнх хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.

Тэрээр хэлэхдээ нийслэлд хэд хэдэн барилга байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагчдын албан шаардлагыг биелүүлдэггүй “Зуншин” компанийг мөн дурьдаж байлаа. Өнгөрсөн оны долоодугаар сарын 05-ны өдөр актаар барилгын үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад маргаашнаас нь эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаад замын зорчих хэсгээр явж байсан машинтай хүний дээрээс төмөр унагаж аминд нь хүрсэн удаатай. Нийслэлд зөвшөөрөлгүй 23 барилга байдаг гэнэ. Эдгээр барилгыг шалгаж зөвшөөрлийн бичиг аваагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг мөрдөөгүй тохиолдолд барилга, хот байгуулалтын яамтай хамтарч тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авна.

Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагаар “Зуншин” компанийн үйл ажиллагааг гурван сараар зогсоосон ч барилгыг нураах асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч ярьж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих