Нарийн хийц бүхий шавар бурхад олджээ

54990

Өнгөрсөн 8-9 сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн тууринд авран хамгаалах малтлага, судалгааны ажлыг  ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран  хийжээ. Судалгааны үр дүнд тус хийдийн тууриас  нарийн хийцтэй шавар бурхдын олдворууд их хэмжээгээр гарсан байна.

Энэхүү сарьдаг нь ард түмний дунд Сарьдагийн хийд гэж алдаршсан боловч энэ нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын өөрийн барьж байгуулсан Рибо гэжайлин хэмээх хийд гэнэ. Өндөр Гэгээн энэ ордонд 30 жил амьдарсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих