Хип хоп холбооны тэргүүнийг цагаатгажээ

19wx

“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүхээс өчигдөр цагаатгасан байна. Ш.Батбаяр өнгөрсөн оны гуравдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байхдаа хорих ангийн өрөөнд гал тавьсан хэрэгт татагдсан юм. Түүнтэй хамт яллагдсан хорих ангийн албан хаагчдын хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож түүнд анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард гурван жил таван сарын ял оноосон билээ. Харин өчигдөр давж заалдах шатны шүүгчид түүний дээрх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн түүнийг цагаатгаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих