Ч.Номин Монгол Улсаа дэлхийд муугаар сурталчлав

sdvsdsdsssМонголын телевизийн зах зээлд шударга, цэвэр өрсөлдөөн байх­гүй гэж үзэж, өөрсдийгөө “Хар хэрээнүүдийн дундах ганц эн­хийн цагаан тагтаа” мэтээр сур­талчилдаг шинэ “Монгол те­левиз” харин өөрсдөө цэвэр шу­дарга өрсөлдөөний наад за­хын жишгийг мэддэггүй юм бай­на. Захирал Ч.Номин нь Азийн хамгийн олон үзэгчтэй “News Asia” сувгийн “Powerlist Asia” нэвтрүүлгийн зочноор уригд­жээ.

Энэ бол улс улсын шил­дэг менежерүүдийг он­цол­дог, чамгүй алдартай нэвтрүү­лэг учир Монголын бизнес хатаг­тай уригдсан байна хэмээн ихэд тоож, хэрэг болгон хайж байж үзэв. Гэтэл үзсэндээ ха­рамс­лаа. Нэвтрүүлэг нь бү­хэл­­дээ Ч.Номингийн эзэмш­лийн компаниудыг магтах зорил­го­той, өөрсдийнх нь хэлдгээр “төл­бөртэй” гэж хардмаар нэвт­рүүлэг болжээ.

“Монгол те­левиз” дажгүй, “Тэрэлж хотел” Мон­голдоо л шилдэг нь мөн боловч хамгийн гол нь бусдыгаа хэтэрхий матан доош нь хийж, цэвэр шударга өрсөлдөөний наад захын хэм хэмжээг зөрч­сөн байна. Ч.Номин хатагтай улс­төрчид хувийн зорилгодоо ашиглахын тулд телевиз, хэв­лэл мэдээллийн хэрэгслийг худал­даж авдаг, тэгээд сон­гууль өнгөрмөгц хаячихдаг. Дараа­гийн сонгууль болтол ямар ч хө­рөнгө оруулалт хийдэггүй, теле­визүүд энэ хооронд амьд­рахын тулд мөнгө өгсөн хүний үнэн худал мэдээллийг цацдаг гэх зэргээр ярьсан байх юм.

Түүний ярьсан, хэлсэнд үнэний хувь байж болно оо. Гэхдээ сурталчилгаанд өөрийн гэсэн дүрэм, ёс зүй гэж бий. Савангийн сурталчилгаанд хүртэл “Манай саван сайн, бусдаас илүү” гэж л хэлдэг болохоос “Бусад нь муу” гэдэггүй. Гэтэл Ч.Номин 10 сая үзэгчдэд шууд хүрдэг “News Asia” сувгаар Монголын телевизүүдийг, цаашлаад эх орноо доромжиллоо. Монголын те­левизүүд зохиогчийн эр­хийг тоодоггүй, шууд орчуу­лаад гаргадаг л гэнэ. Энэ асууд­лыг хариуцсан төрийн бай­гуул­лага болох Харилцаа хол­бооны зохицуулах газар түү­ний энэ дүгнэлттэй санал ний­лэхгүй л болов уу. Энэ га­зар телевизүүдээр цацагдсан кон­тент болгоныг шалгаж, гэрээ, зөв­шөөрлийг нь үздэг.

Байсхийгээд л шалгалт хийдэг. С1, ETV гээд зохиогчийн эр­хийг дээдэлдэг, “Монгол” теле­ви­зээс илүү гар­на уу гэхээс дутахгүй олон те­левиз манайд бий. Гэтэл ганц өөрийн­хөө “Монгол телевиз”-ийг магтаж, бусдыг нь муулж ярь­сан нь түүний хэр зэрэг цэ­вэр шударга өрсөлддөг хүн бэ гэдгийг харууллаа. Мэдээж, түү­ний хэлсэн шиг тааруухан теле­ви­зүүд бий, гэхдээ энэ бол цаг зуу­рын үзэгдэл юм. Харилцаа хол­бооны зохицуулах газар ийм телевизүүдтэй тэмцэл явуулж, шахаж байгаа. Хэдхэн жи­лийн дараа алга болчихно.

Ха­рин Азийн олон сая үзэгчдэд үл­дээ­сэн Монголын талаарх сэт­гэгдэл тийм амар арилна гэж үү. Хэдэн жилийн өмнө “Би чамайг Окей саван аваарай гээд байхад чи ийм балай саван аваад ирэх юм” гэсэн үгтэй барааны савангийн сурталчилгаа эфи­рээр цацагдаад төд удалгүй бу­цааж татагдсаныг санах нэг нь санаж байгаа байх. Энэ сур­талчилгаа бусад саванг ба­лай саван гэж муулж, ёс зүй­гүй үг, өгүүлбэр оруулсан уч­раас гарахаа больсон гэдэг. Тог­лосон эмэгтэй нь “балай саван” хоч аваад нэг хэсэг баларсан гэдэг юм. Манай “том бизнес” хатагтайн яриа үүнээс илүү юу гэхээс дутуугүй ёс зүйгүй болжээ. Азийн хамгийн олон үзэгчтэй сувгийн чухал нэвтрүүлэгт монгол бизнесмэн хатагтай орж, хүсэл мөрөөдлөө илэн далангүй өгүүлсэн нь үнэхээр сайн, сайхан зүйл мөн. Түүний ярьсан бүгд худлаа байгаагүй ээ, үнэн байсан. Гэвч дэлхийн тэр олон хүнд хүрч байгаа нэвтрүүлэгт орохдоо зөвхөн өөрийгөө биш, улс орныхоо нэр хүндийг зайлшгүй бодолцох ёстой байсан бус уу.

АНУ руу ганзага нийлсэн зу­раглаач ах хүү “Бусдад аливаа сө­рөг ойлголт өгөх тохиолдол гарвал монгол гэдгээ хэлж бол­доггүй юм шүү” хэмээн аминч­лан захиж байж билээ. Түүний зөв гэж бодно. “Де факто”-гийн Жаргалсайхан гадаадын том сувагт ярилцлага өгч байхдаа юу ярьж байсныг одоо санах хүн байгаа болов уу. Нэвтрүүлэгч нь Монголыг “доош нь хийх” маягтай асуулт тавьж, нэлээд халуухан ярилцлага болж өнгөрсөн. Дэгсдүүлж хэлэхэд “Танай залуучууд залхуу, мэдлэг чадвар муутай биз дээ” гэсэн асуулт тавих. Манай хүн “Тиймэрхүү зүйл байгаа, гэхдээ сүүлийн үед чадварлаг сайн залуучууд олон болсон, тэдэндээ их найдлага тавьж байгаа” гэх зэргээр хариулж байсан санагдана. Тэр ямар ч байсан бүх зүйлийг үнэн ярьсан, гэхдээ эх орныхоо талаар эерэг ойлголтыг өгч чадсан.

Түүний найдлага тавьж, эх орноо хөгжүүлнэ гэж итгэж байгаа залуусын тоонд Ч.Номин ч орж байгаа гэдэг нь мэдээж.  Гэтэл эсрэгээрээ, монголчуудыг ямар ч төлөвлөгөөгүй амьдардаг, салан задгай хүмүүс гэсэн ойлголтыг санаатай, санаандгүй алин болох нь мэдэгдэхгүй тэр ярьжээ. Монгол орон гадны хөрөнгө оруулалтыг татах гэж дээдсээсээ доодсоо хүртэл ямар их хичээж байгааг бүгд мэдэж байгаа. Монголын биз­несмэнүүд өөрсдөө хөрөн­гө мөнгө гээд байх юм байх­гүй. Бизнес төлөвлөгөө боловс­руу­лаад гадаадад очиж мөнгөтэй хү­мүүст танилцуулж, хөрөнгө оруу­лалт хүсдэг.

Гэтэл Ч.Но­мин­гийн нэвтрүүлгийг үзсэн хүн таарвал яах вэ. Угаасаа “Power Asia” амжилтад хүрсэн бизнесмэн оролцдог болохоор үзэгчид нь бас тийм хүмүүс байдаг. Тэдгээр нөхдүүд мон­голчуудтай уулзаад “Чи дүр эсгэж байна” гээд хатуурхах ч юм уу, сөрөг хандлага үүсгэвэл яах вэ. Гадныханд ийм муу яриа бол өгөөш л болно. Энэ тухай олон бизнесмэн ярьж, бас дургүйцлээ илэрхийлж байсан учраас ингэж бичихэд хүрлээ.

Түүний ярьсантай зарим талаар санал нийлснээ нуухгүй. Сэтгүүлч “Монгол дэлхийд хам­гийн хурдацтай хөгжиж байгаа ор­ны нэг” хэмээн тодотгож, энэ талаар ямар бодолтой явдгийг нь асуухад “Би бол тэгж бит­гий хурдан хөгжөөсэй гэж боддог” гэж хариулсан. Яагаад гэдгээ эдийн засгийн өсөлт хэт хурдацтай явбал нийгэм, хувь хүний хөгжил хэт хоцрогдож байгааг тайлбарлаж ярина лээ. Түүний ярьсанд үнэний хувь бий. Гэхдээ дээр хэлсэнчлэн, дэлхий нийтийн өмнө гарч байгаа хүн хариуцлагаа заавал ухамсарлаж, ярих хэлэхээ бодох ёстой байсан юм.

Мон­гол Улс маань бага багаар ч гэсэн өөрчлөгдөж, хөгжиж бай­гаа, цаашид хөгжинө гэдэгт бид бүгд итгэдэг, бас хүсдэг. Мон­голын олон бизнесмэн, эр­дэм­тэй аавын хөвгүүд Азийн, цааш­лаад дэлхийн нэртэй агент­лагуудын нэвтрүүлэгт зоч­­ноор оролцох байх. Тэр үед энэ талаар бодолцож, эх ор­ноо эергээр сурталчилдаг бай­гаасай. Монгол телевиз олон ул­сын тавцанд гарахыг хүсч байж болно. Гэвч Монгол Улсын нэр хүндээр шат хийж дээшээ өгсч болохгүй. Бүхэл бүтэн улсын хажууд нэг телевиз юу юм бэ.

Монголын мэдээ
Х.Батсайхан

URL:

Сэтгэгдэл бичих