Сайхан харагдахын тулд заавал их мөнгө үрэх хэрэггүй

66813_445195842229410_369637139_nСэтгэл булаам, сайхан харагдахын тулд заавал асар их мөнгө үрэх хэрэггүй гэдгийг эдгээр зөвлөгөө батлах байх. Химийн элдэв бодис хэрэглэлгүй гоо сайхан байх бяцхан нууцаас дэлгэе.

-Үдэшлэг, хүлээн авалт, найр хуримын үеэр үе үе уруулын будаг түрхэх гэж хаа нэг тийшээ гүйх шаардлагагүй. Та уруулаа улаан манжингаар үрэх хэрэгтэй. Дараа нь уруулын будгаар уруулаа будаарай.

-Сормуусаа арчлах арга санал болгоё. Шөнө унтахын өмнө сормуусандаа жаахан вазелин түрх. Таны сормуус гоё, урт болно.

-Хөргөгчинд жаахан ус хөлдөөж, мөс болго. Энэ мөсөөр нүүрний арьсаа үрнэ, гэхдээ бүрэн хайлтал нь. Үүний ачаар үрчлээ багасч, нүх сүв болон батга арилдаг.

-Хамран дээрх “хар цэг”-ээс ангижрахын тулд 1 хоолны халбага нунтаг чинжүүг йогурттой хольж хутгана. Дараа нь энэ холимгийг хамрандаа түрхээд тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх хэрэгтэй. Сүүлд нь усаар зайлж арилгаарай.


URL:

Сэтгэгдэл бичих