Цунамийн давалгаанд алга болсон охин 10 жилийн дараа олджээ
Цунамийн давалгаанд алга болсон Индонезийн Ачех мужийн бяцхан оршин суугч 10 гаруй жилийн дараа эцэг, эхтэйгээ уулзсан тухай “Jakarta Globe” сонинд бичжээ.
“Бид маш их аз жаргалтай байна. Арван жилийн дараа охинтой минь уулзуулж өгсөн бурханд баярлалаа” гэж охины ээж, 42 настай Жамалия ярьсан байна.
2004 оны арванхоёрдугаар сард Суматра арлын эрэгт 9,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 20 метрийн өндөр цунами үүсэх үед Септи Рангкутигийн гэр бүл хорогдох байр хайн гүйцгээжээ. Жамалия том хүүтэйгээ, харин нөхөр нь хоёр бага хүүхэдтэйгээ гүйсэн байна. “Ус нэмэгдэх үед миний нөхөр тухайн үед дөрвөн настай байсан Раудхатул Жаннаг том ах Арифтай нь хамт том модон тавцан суулгасан” гэж ээж ярьжээ. Ус татрах үед эцэг, эх нь хүүхдүүдээ сарын турш хайсан боловч олоогүй байна. Дараа нь хөрш Хойд Суматра муж руу шилжин суурьшжээ. Харин цунами хүүхдүүдийн суусан тавцанг олон км хол орших Баньяк бүлэг арлуудын нэг рүү авч одсон байна. Тэнд охиныг нутгийн загасчин олж, Венни гэдэг шинэ нэр өгчээ.
Охин Ачех мужийн эрэгт өөрийг нь үрчлэн авсан гэр бүлдээ өсчээ. Харин 10 жилийн дараа ах нь охин дүүтэйгээ санамсаргүй тааралдсан байна. Охин дүүгээ өөр гэр бүлд байгааг мэдээд ах нь ээж рүүгээ утсаар ярихад тэр даруй ээж нь очжээ.
URL: