Халдвар бүртгэгдсэн орны иргэдэд урилга, виз олгохгүй
Эбола цусархаг халууралт халдварт өвчин өнгөрсөн оны сүүлээр Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад дэгдэж, одоогийн байдлаар АНУ, Испани, Сенегал улсад бүртгэгдээд байна. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тус өвчний тархалт өндөр байгаа бүс нутгийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар хувийн урилга, виз олгохгүй байх шийдвэрийг гаргажээ. Тиймээс Эбола вирус бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
URL: