Ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдэнэ

bank

УИХ-ын намрын чуулган үргэлжилж өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Ирэх 2015 онд цалин, тэтгэврийн нэмэгдэлд 500 гаруй тэрбум төгрөг төсөвлөснийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэв. Үүнээс 300 гаруй тэрбум нь цалингийн нэмэгдэлд зарцуулагдахаар байгаа аж. Харин цалин нэмэхдээ үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эзэдийн холбоотой гурван талт уулзалтаар аль салбарт хэдэн хувиар нэмэхээ шийдвэрлэх юм байна. Энэ онд цалин нэмэхэд зориулан 135 тэрбум төгрөг гаргасан. Харин ирэх онд үүнийг 2.5 дахин нэмэгдүүлж зөвхөн цалингийн нэмэгдэлд зарцуулахаар төлөвлөөд байгааг Хөдөлмөрийн сайд мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих