“ТОСА” худалдааны төвийг түр хугацаагаар хаажээ

images13

Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн II дугаар хэлтэстэй хамтран I дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг САС интернейшнл ХХК-ний “ТОСА” худалдааны төвд энэ сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Хамтарсан шалгалтаар тарваганы мах нэг ширхэг, тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, 12 сав буюу 960 литр нэрмэл архийг илрүүлэн хурааж авчээ. Хураагдсан тарваганы мах болон дотор эрхтнийг лаборторийн шинжилгээнд хамруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн бөгөөд худалдааны төвийн 9 м2 талбайд ариутгал хийсэн байна.

Мөн тус худалдааны төвийн ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, үйлчилгээний ажилчид ажлын байрны хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэлгүй зэрэг зөрчлийг илрүүлэн зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан 7 иргэнийг түр саатуулжээ. Дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс “ТОСА” худалдааны төвд хэд хэдэн удаа хяналт шалгалт хийж, ажлын байрны нөхцлөө сайжруулах  үүргийг удаа дараа өгдөг ч зөрчил дутагдлаа арилгахгүй өдийг хүрсэн байна.

Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүнийг хадгалан борлуулж байсан тус төвд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс албан мэдэгдэл хүргүүлж, энэ сарын 18-ний өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэлх үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих