Маргааш зам тээврийн осолд өртөж хохирогсдын өдөр болно
Маргааш буюу лхагва гаригт “Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр” -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд өдөрлөг зохиох гэж байна. Уг арга хэмжээ 11:30 минутад нээлтээ хийж 13:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг 10:00 цагаас Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулах бөгөөд уг цуваанд хар хорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл жагсаж байрлах юм байна. Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харуулах ажээ. Энэ арга хэмжээ 13:00 цагт Драгон төв дээр өндөрлөөд тэндээс осолд орж эвдэрсэн автомашинуудыг ачсан ачигч автомашины цуваа Энхтайваны өргөн чөлөөгөөр Бага тойруу хүртэл олон нийтэд зам тээврийн осол хэргийн хор уршигийг харуулан явах аж.
URL: