Хуулийг ярьдаг биш мөрддөг гэдгийг саналтай
Хүн өөрийн итгэл үнэмшил үзэл бодлоо үгээр илэрхийлдэг хэдий боловч түүнийгээ үйлдлээрээ алхам тутамдаа батлан харуулж байх учиртай. Эс бөгөөс түүний үг ямар ч үнэ цэнэгүй, худалч хулгайчийн амь аргацаасан хий хоосон цээж дэлдэлт болон хувирна.
Гэтэл сүүлийн үед ам ажил хоёр нь алд дэлэм зөрөх нь битгий хэл түүнээс ч аймшигтай лай ланчиг бүхий зарим нэг нь эх орончийн багны цаанаас шударга үнэн болоод ёс суртахууны талаарх эцэс төгсгөлгүй үгсээр, эгэл жирийн иргэнээс эхлээд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудыг булах болов.
Гэвч энэ нь хэн нэгнийг нийгмээр нь үзэн ядуулах гэсэн бусармаг нөхдийн гаршсан арга ажиллагааны нэгээхэн хэсэг гэлтэй.
Тиймдээ ч Монголын улс төр, бизнес, банкны салбарт хийсэн зүйлгүй атлаа хэдэр ёдор үгтэй, хэнд ч дийлддэггүй, энэхүү увайгүй зан чанараараа бусдыг сав л хийвэл айлган дарамталдаг, элдэв үг хэлээр дайрч доромжилдог Данзанбалжирын Энхтайван гэгчийн хууль бус үйлдэл 90 оноос өнөөг болтол амь бөхтэй оршсоор ирсэнийг нь энэ цагт шалгаж тодруулаад ирэхийн цагт Д.Энхтайван мэт хүмүүс хууль шүүхийн байгууллагыг элдэв дээдээр буруутгаж, тэдний хараат бус, бие даасан байдалд нөлөөлөхийг санаархах болсныг хууль шүүхийн байгууллагууд анхааруулж байна.
Тодруулбал өнөөдрийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлжээ. Нийт ирсэн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах, заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох байсан бол 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр нөлөөлөхийг завдсан аж.
Нөгөөтэйгүүр шударга энэрэнгүй нийгмийн цоглоох гэж буй бидний үйл хэрэгт Д.Энхтайван мэтийн үйлдэл дэндүү хүнлэг бус, ёс суртахуунгүй ажгуу. Араатан амьтдыг хомроглон, зэрлэгээр устгаж, түүнээсээ ташаал сэтгэл ханамж авч байх нь яавч энэ нийгмийн ёс зүйд нийцэхгүй. Тийм хүн шударга үнэн, ёс суртахуун, хууль ёсны талаар ярих нь ч зохимжгүйн дээр даанч эмгэнэлтэй бус уу?
Хууль ёсыг ярьдаг биш, мөрддөг гэдгийг саналтай.
URL: