FIFA-аас Б.Ганболдод ёс зүйн хориг тавьжээ
Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд албан ёсны мэдээлэл хийлээ.
Тус холбооны Ерөнхийлөгч асан Б.Ганболдод Олон улсын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/ ёс зүйн хориг тавьснаар гадаад, дотоодын хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилээр хасжээ. Тиймээс Монголын Хөлбөмбөгийн холбооны зүгээс олон улсын тавцанд нэр хүндээ унагасан ийм үйл явдал гарсанд харамсаж буйгаа илэрхийлээд Ээлжит бус Их хурлын тогтоолоо танилцуулав.
Уг тогтоолоор:
МХБХ-ны Ээлжит бус Их хурлыг 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдуулахаар болжээ.
Уг үйл ажиллагааг хангуулах түр хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Үүнд:
- МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Ш.Жаргалсайхан, М.Амарбаясгалан
- Гишүүний долоон хэсгээс тус бүр нэг төлөөлөл
- Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат нар оржээ.
Тус хорооноос Олон улсын Хөлбөмбөгийн холбооны зөвлөмжийн дагуу МХБХ-ны Дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл дээр хэлэлцүүлэг зохион байгуулах, тус дүрмийг Удирдах Зөвлөлд танилцуулж, олон нийтэд сурталчлах чиг үүрэгтэй ажиллах юм байна.
Мөн МХБХ-ны дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл холбооны өдөр тутмын үйл ажиллагааг дэд ерөнхийлөгч А.Ганбаатар хариуцаж байхаар болж Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.
Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр А.Ганбаатарыг томилжээ
Монголын хөлбөмбөгийн холбооноос ээлжит бус Их хурал зарлан хуралдуулахаар болжээ.
Яг одоо энэ талаар тус холбооны Удирдах зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж байна.
Ээлжит бус Их хурлыг ирэх 11 дүгээр сарын 22-нд хуралдуулах юм байна. Ингэхдээ 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулахаар болжээ.
Мөн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр А.Ганбаатарыг томилсон байна.
Харин ерөнхийлөгч асан Б.Ганболдын асуудлыг ФИФА шийдсэн аж.
Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.
ikon.mn
URL: