“Ухамсаргүй” жолооч
Нийгмийн уур амьсгал хүнээ гэсэн сэтгэлгээ рүү нилээдгүй чиглэгдэж байгаа. Тиймдээ ч өнөөдөр нийгмийн эмзэг бүлэг гэгддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, дуут дохиог бий болгоод байгаа нь ч сайн ч хэн нэгэн амин хувиа бодож зав гарцан дээр машин тэргээ орхих нь энгийн үзэгдэл мэт болсон.
Хорвоог харах нүдтэй бидэнд ч зам гарах хүндхэн асуудал болдгийг нуугаад хэрэггүй биз. Гэтэл хорвоог цагаан таягаар мэдэрч амьдардаг тэдэнд зориулсан гарц замыг нь хааж тавьснаас үүдэж хаагуур нь яаж гарахаа эргэлзэн зогсоог харахад энэхүү машинаа тавьсан этгээд ямар бүдүүлэг хийгээд ухамсаргүй нэгэн болохыг гэрчилэх ажээ.
Үүгээр хэн нэгний эрх үүрэг гэдэг бол өнөөгийн хотын иргэдийн хувьд эрхээ эдэлж байгаа ч бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй биз.
ЧОЙ
URL: