МУ-ын ерөнхийлөгч шинэ тив нээх үү?

Энэ жил манай эрхэм төрийн тэргүүний хөлд нь илэрхий хий ороод ирлээ. Энд тэндхийн улс орнуудыг томоос нь жижигрүү нь дуусгаж байгаа төрийн тэргүүнээ Монгол түмэн үүргэвчтэй ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг болчихжээ. Үнэндээ Элбэгээ ерөнхийлөгчийг үүнээс өөрөөр дуудах нэр ч олдохгүй байна. Энэ дэлхийг тойрон аялаж байгааг нь харахаар шинэ тив нээхнүүдээ хэмээн бодогдмоор байна. Хятад, Америк, Орос гээд их гүрнүүдээс эхэлсэн зах хязгааргүй айлчлал энэ 6-р сарын 26-29 ны хооронд Украйн улсад хийсэн айлчлалаар үргэлжиллээ. Украйнд ерөнхийлөгч маань айлчлаад ямар асуудлыг шийдээд ирсэн юм болоо гэсэн үнэндээ бас л тэр гэх юмгүйл байх шив.
Нүсэр бүрэлдэхүүнтэй, томоохон бодлогын асуудалтай явж байгаа гээд ойлгоод байсан чинь үнэндээ бас л зүгээр нэг айл хэсээд ирж байгаа юм бишүү? Эрхэм ерөнхийлөгч маань энд тэндхийн улс орнуудад айлчлахдаа манайд нүүрс байна гэсэн ганц бардам амтай л явдаг болж. Ямар сайндаа л Украйнд хийсэн айлчлалыхаа эхэнд Украйны ерөнхийлөгч Виктор Янаковичтой уулзаж мөн л “Манай улсад нүүрс нь байна танай улсад технологи нь байна энэ хоёрыг нийлүүлвээс эрдэнийн дээд нь болох бусуу” шахуу юмыг ярьжээ.
Гэтэл өнөөх нь манай хүн шиг биш юм л даа. “Элбэгээ хөгшөөн чи юу яриад байгаа юм бэ. Тэрийг чинь ямар агаараар авч ирэхийн биш. Газраар авч ирнэ. Тэгэхийн тулд Оросоор дайруулна. Цаад Путин, Медведив хоёр чинь мөнгө л нэхнэ. Ийм үлгэр ярихаа болио арай амьдралтай юм ярь” гэсэн чинь ингэж байна гэнээ. За тэгвэл танай манай хоёр орон байгалийн гамшиг тохиолдсон үед хамтарч ажиллаж байя гэсэн нэг санамж бичигт гарын үсэг зураад иржээ. Одоо тэгээд Украйнд түймэр гарахаар манай онцгойгынхон ганц муу МИ-8 даа чигцэлдэж суугаад очиж байхын гэнэ. Ийм айлчлал тийм үр дүн бидэнд ямар хэрэгтэй юм бэ?


URL:

Сэтгэгдэл бичих