”Петровис” компани 10 сая төгрөгөөр торгуулав
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Өрсөлдөөний хууль”-ийн дагуу “Петровис”, “Жаст-Ойл”, “Магнай трейд” зэрэг компанийг тус бүр 10 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хууль хяналт зохицуулалтын газрын дарга А.Ариунболд өгсөн мэдээллээр “Эдгээр компани хууль бус үйлдлээ энэ сарын 28-ны өдөр гэхэд таслан зогсоох сануулга өгснийг биелүүлээгүй. Иймд улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй хэмээн үзэж, хэрэглэгчийн эрхийн тухай хууль дахь торгуулийн дээд хэмжээг ногдуулсан” гэв.
URL: