Э.Бат-Үүл: Н.Алтанхуяг хүний санаанд багтамгүй увайгүй үйлдэл хийлээ

aadf4a_MPA_PHOTO-6711_x800

Нийслэлийн АН-ын дарга Э.БАТ-ҮҮЛ АН-ын дарга  Н.АЛТАНХУЯГИЙН МАХН-тай хамтран ажиллах гэрээг эсэргүүцэж хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн онцлох эшлэлүүд

  1. Манай намын Дарга Н.Алтанхуяг МАХН-тай хамтран ажиллах гэрээг хэнтэй ч ярилцалгүй өөрийнхөө хувийн шийдвэрээр гаргасан.
  2. АН-ын дүрэм ёсоор бусад намтай хамтран ажиллах гэрээг ҮЗХ батлах ёстой.
  3. 2024 оныг хүртэл хүчин төгөлдөр гэж байгуулсан энэ гэрээг хийх эрх Н.Алтанхуягт байхгүй.
  4. Н.Алтанхуяг хүний санаанд багтамгүй увайгүй үйлдэл хийлээ. Тэр Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд танхимынхаа долоон сайдыг золиосолсон. Харин одоо бүр намаа золиосолхоор оролдож байна.
  5. МАХН-тай хамтран ажиллах гэрээ ёсоор нийслэл, орон нутгийн намын байгууллагууд нэг нэгнийхээ санал болгосон боловсон хүчнийг дэмжиж ажиллана гэж заасан байна лээ. Гэхдээ манай нийслэлийн АН-ын хороо хэзээ ч МАХН-ыг дэмжихгүй.
  6. Энэ гэрээг шүүхэд өгч хүчингүй болгох талаар хөөцөлдөнө.
  7. Н.Алтанхуягт хариуцлага тооцохыг ҮЗХ-оос шаардаж байна. Миний мэдэгдлийг АН-ын мянга мянган гишүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
  8. Авлигын загалмайлсан эцгийн хувийн намыг хэзээ ч дэмжиж ажиллахгүй

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих