Үнийн өсөлтийн талаарх эргэцүүлэмж

82163d6faf6638bf8c9f047b951861da_x3

Манай улс айхтар баян улс уу гэвэл үгүй. Харин ард түмэн нь айхтар тэвчээртэй хүмүүс. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод өмсөж зүүх бараа таваарын үнэ гэрлийн хурдаар өсөөд байхад өнөөх тоолдог хэд нь яст мэлхийний хурдаар урагшилж байх юм. Манай улсын килограмм махны үнэ хөгжиж баяжаад дээд цэгтээ тулчихсан америк, японы жишигтэй адилхан байдаг гэнээ. Сонсоход ч сүрдмээр. За тэр хувцас хунар авна гэж бүр ярилтгүй ээ. Тамтаггүй үнэтэй. Өвөл хаяанд тулчихсан байхад гээд толгой сэгсрэх хүмүүс их байгаа даа. “Дээр үед цалин гуч дөчин мянга байхад выставкад зуун мянгын гоё гутал харчихаад шүлсээ гоожуулдаг байсан бол өнөөдөр цалин таван зуу, зургаан зуун мянга болж гоё гутлын үнэ сая нэг зуун мянгаас сая зургаан зуун мянга болчихоод байна” гээд л хүмүүсийн ярихыг сонсохоор би ч бас орчин үеийн хүн юм шиг байгаа юм. За тэр ч яахав, гоё гутал өмсөх заяа монголын ард түмэнд байхгүй дэгээ. Чехед тарагны үнэ тал центээр өссөн чинь ард түмэн нь бослого гаргаад айхтар сүр дуулиан дэгдээсэн гэсэн. Манайхан бол атар талх нь 250 төгрөгнөөс өдийг хүртэл тав дахин нэмэгдэхэд ганц үг ган хийгээгүй улсдаа. Дахиад ч нэмэгдэнэ гэсэн сураг гарч л байна лээ, цаагуур чинь. Тэгсэн өвөө нарын ярихыг сонсоход уурлаагүйгээр барахгүй талхны үнэ нэмэгдэнэ гэнээ гээд хээвнэг хариулж байгаа юм. Тэвчээртэй гэхээс өөр юу гэх вэ. Өвөө нар лав овойж оцойсон баян биш, тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдардаг жирийн л нэг хөгшид. Нэгэнт буурдаггүй, бууруулдаггүй харин ч эсрэгээрээ өдөр ирэх тусам нэмэгдээд байдаг болохоор ард түмэн нь ч эвлэрчихсэн бололтой. Нэг инээдтэй юм хэлэхэд баяр дөхөхөөр аль баярт юу хэрэгтэй байдаг тэр бүгд нь тэнгэрт гарч хаданд авирчихна. Тухайлбал, цагаан сараар мах, гурилын үнэ тэнгэрт гарахад валентины баяраар өнөө муу школадны үнэ ч арилаад өгж байгаа юм аа. Инээдтэй хүмүүс шүү монголчууд нээрээ. Нэг бодлын сэргэлэн хүмүүс ч гэлтэй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь улам л өсөөд, ядаж байхад хэдэн худалдаачид нь хүртэл хүн ардаа мөлжчихнө.  Ёстой нэг мөлжиж мөлжүүлдэг хорвоо гэдэг чинь л монгол юм даа.


URL:

Сэтгэгдэл бичих