“Маркетеруудын Өдөр”-ын баярын мэнд хүргье.
Жил бүрийн 10 сарын 20–ны өдрийг “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрөөх болсон. Энэхүү өдрийн хүрээнд маркетерууд маркетингийн шинэ чиг хандлагыг тодорхойлон, дэлхийн маркетингийн хөгжилтөй хөл нийлүүлэн алхах, туршлага солилцон, асуудлаа шийдвэрлэдэг байна бөгөөд энэ сарн 24-нд “МАРКЕТЕРУУДЫН II ЧУУЛГАН”-ыг800 гаруй шилдэг маркетерууд Төрийн ордонд хамтдаа чуулах гэж байна.
Маркетеруудын хоёрдугаар чуулганаар Монгол улсын маркетингийн салбарын өнөөгийн төлөв байдал, дэлхийд Монгол улсаа сурталчлах нэгдсэн бодлого, олон улсын стандарт бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацийг Монгол улсдаа хэрхэн нэвтрүүлэх, нутагшуулах, үндэсний брэндүүдийг олон улсад хэрхэн амжилттай гаргах, гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Маркетингийн менежментийн оролцоо, төрийн үйлчилгээг сайжруулахад маркетинг менежментийн нөлөөлөл, маркетеруудыг мэргэшүүлэх болон энд цугларах 800 маркетингийн удирдах албан тушаалтан болон жижиг дунд бизнес эрхлэгч залуу захиралуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бий болгох зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэх юм.
Эдгээр асуудлыг хэлэлцэхэд таны оролцоо, санаачлага чухал юм шүү. Тиймээс 10 сарын 24-нд салбарын цорын ганц чуулгандаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
ЭРХЭМ МАРКЕТЕРУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ.
URL: