Дуучин Эркагийн эрэлхэг үйлдэл
“Урд шөнө 03.00.н цагийн үед хэсэг нөхдүүдийн хамт Цэцээ гүн оргил дээр гарч нар мандахыг хархаар мордлоо. Өглөө нар мандаж бид шинэ өглөөний тунгалаг нарыг угтан хурайлж баяссаар оргил дээр гартал бидний доохно талд модон дундаас утаа гарч байхыг анзаарав. Нэг л сэжигтэй санагдаж 2.ыгоо үзээд ир гээд явуултал доороос манай 2 нааш ир гэж орилхоор нь хэрэг биш боллоо гэдгийг ойлгоод бид яаран очтол ойн түймэр эхлэж байлаа. Ашгүй 100.гаад метрийн цаана горхи урсдаг байж таарсан ч мөстсөн горхиноос ус хутгаж цэвэр усны саваар зөөх мөснүүдийг модоор цохин хагалж зөөж тэр галыг дарах тийм ч амар зүйл биш байв.
Энэ хооронд онцгой байдлын газарлуу утасдаж дуудлага өгөөд тэднийг иртэл өөрсдийнхөө боломжоор унтраах оролдлого хийж унтрааж барахгүй байлаа гэхэд газар авхуулахгүй байж байхаар тохиров. Ямар ч байсан бид онцгой байдлынханыг ирхэд галыг газар авхуулалгүй дарж амжсандаа баяртай байна. Онцгой байдлын 9.н ажилтан ирсэнээр бид тэдэнд цураманд оруулсан галын голомтыг үлдээгээд дээш гарлаа. Манайхан хоорондоо ямар азаар бид энд ирвээ ахиад 20-30.н минут л хоцорсон бол бидний хайртай хайрхан маань ойн түймэрт автаж балрах байжээ гэж хайрхан уулаа аварч чадсандаа баярлан мөнх тэнгэр, уул ус, байгаль дэлхийдээ сүүгээ өргөн аргадсаар аялалаасаа буцаж ирлээ. /Тухайн газар хүмүүс гал түлж байсан ором, нурам хоолны үлдэгдэл хаягдал хогнууд ихээр байснаас хархад бид аялаж амарч явахдаа байгаль дэлхийгээ хайрлан маш их хариуцлагатай байхгүй бол аюул их ойрхон байдгийг хэлмээр санагдлаа/… Хөх Монгол минь мөнхөд оршиг…”
factnews.mn
URL: