АН-ын дарга Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ
АН, МАХН-ын хамтын ажиллагааны талаар нийслэлийн АН-ынхан мэдээлэл хийх зар тараагаад байна. Хотын мэр, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл онгоцноос буунгуутаа хэвлэлийн хурал хийж, Н.Алтанхуяг, Н.Энхбаярын нарын гарын үсэг зурсан гэрээ, хамтын ажиллагааны талаар мэдэлдэл хийхээ мэдэгдээд буй. Тэгвэл түүний мэдэгдлээс цагийн өмнө буюу одоо 13.00 цагт Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Төрийн ордны А танхимд мэдээлэл хийхээр болжээ. Түүний мэдээллийн сэдэв тодорхойгүй байгаа ч МАХН-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний талаар байж магадгүй хэмээн таамаглаж болохоор байна.
shuud.mn
URL: