Олон харилцагчидтай ХААН банкны удирдлагад хандах нь
ХААН БАНК-аар үйлчлүүлэх болгонд цаг их алдаж, сэтгэлд хөнгөн хямрал үүсдэг боллоо. Ялангуяа Спортын ордны салбараар ороход пиг дугаарлаж зогссон хүмүүс, тасалбар авахад таны өмнө 32 үйлчлүүлэгч байна гэж бичиг. Сандал дүүрэн тул өөрийн дугаараа дуудахыг хүлээж зогсохдоо хурдан үйлчлүүлэх арга хайж ВИП ЗААЛ-аар үйлчлүүлэхээр очиход түгжээтэй. Хажууд зогсох иргэнтэй гомдлоо хуваалцах ярихад уг нь нийтэд үйлчлэх 7 теллерийн суудал байгаа боловч үргэлж 2-3 нь ажиллахгүй байдаг гэсэн гомдол уламжиллаа. Иргэний үүргээ ухамсарлаж учир байдлыг тодруулахаар Ахлах теллер Н.Хонгорзулаас асуухад нэг нь үдээс хойш 15:00 цагт ажилладаг, бусад нь цайндаа орсон. Теллерүүд 30 минутын зайтай цайндаа ордог гэсэн хариуг авсан. Оронд нь түр ажиллах боломжгүй юу гэхэд боломж байхгүй гэв. За тэгээд сурталчилгааны хуудаснаас 1800-1917 лавлах утсыг олж залгатал бас нэг Зулаа өөдөөс Та АЛТАН КАРТ-тай бол ВИП ЗААЛ-аар үйлчлүүлж болно гэсэн хариуг өгөв.
Олон харилцагчидтай ХААН БАНК-ыг буруутгах бодол надад байхгүй. Дандаа их үйлчлүүлэгчидтэй байдаг салбаруудын теллерүүдээ ямар нэгэн аргаар бүрэн ажиллуулж, иргэдэд богино хугацаанд банкны үйлчилгээ авах боломжийг гаргаж өгөөч гэсэн хүсэлт тээж бичлээ.
Уг нь MOBILE BANK үйлчилгээг авч болох боловч мэдээлэл алдагдах магадлалтай, хулгайн хэрэг их гардаг манай улсад утсаа алдах тохиолдол зэргээс болж уг үйлчилгээ аваагүй, заавал очиж үйлчлүүлдэг миний буруу бололтой. Аан тийм дараагийн удаа 50000 төгрөг төлөөд өнөө АЛТАН КАРТ-тай болоод ВИП ЗААЛ-аар үйлчлүүлэхээр миний бие хатуу шийдлээ.
ЧОЙ
URL: