Гишүүн М.Зоригт уучлал гуйх уу?

30456705444e7142ce6b81

Төр түшилцэж байгаа эрхэм гишүүдэд хувийн ёс зүй, ёс суртахуун байх ёстой хэмээн гишүүд хоорондоо хэдэн өдөр л цэц булаалдаж, бие биенээ хэмлэн хэрэлдэж суугаа өнөө үед зарим гишүүнд наад захын ёсзүй байхгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд чамгүй шүүмжлэлд өртөж эхлэв.

Сүхбаатар аймгаас ард түмний итгэлийг дааж сонгогдсон эрхэм гишүүн М.Зоригт твиттэрээр эротик буюу порно зураг дэлгэн харуулж, өөрийн үзэл бодлоо ичих булчирхайгүй өгүүлсэнд сонгогчид зэвүүцэж, дургүйцэж эхэлсэн юм. Монголын улс төрчдөд ёсзүйтэй хүн байна уу гэдгийг харуулж, М.Зоригтын ухамсар, ичих булчирхай, ёсзүй эротик зургаар хэмжигдэв.

Түүний хувьд ёсзүй яриад бусдыгаа шүүмжлээд байсан хэрнээ ийм зураг сүлжээнд тавьж жиргэсэн байдаг. Энэ нь өөрөө ёсзүйтэй үйлдэл мөн үү? Үүнийхээ төлөө тэрбээр гишүүний суудлаасаа огцорч чадахгүй юм аа гэхэд ядаж ард түмнээсээ уучлал гуйх ухамсар М.Зоригтод байгаа болов уу?

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих