Баянхошууны 4.6 км замыг өнөөдөр нээнэ
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны 5 дугаар сарын 9-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч, өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээгдэнэ.
Тус замын барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах 5 төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийлээ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
medee.mn
URL: