Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоов

039-600x400

Баруун Африкийн орнуудад дэгдээд буй эбола вирусын улмаас Либерийн 50 гаруй сургууль, цэцэрлэг хаалгаа барьжээ. Өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеаф дээрх шийдвэрийг гаргаж, шаардлагатай гэж үзвэл их, дээд сургуулийг тодорхойгүй хугацаагаар хаах болно гэжээ. ДЭМБ-аас мэдээлсэнээр тус улсад шинээр халдвар авч буй 10 өвчтний 2-3 нь бага насны хүүхдүүд байгаа гэв. “Тиймээс эбола вирус бага насны хүүхдүүдэд заналхийлж буй учир сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрт хүрсэн” гэж Ерөнхийлөгч “AFP” агентлагт ярьжээ. Эбола вирусын улмаас тус улс 1700 иргэнээ алдаад байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногийн эхээр эболаг зогсоохын тулд халдварын бүс рүү 4000 гаруй эмч, сувилагчаа илгээхээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл өчигдөр Америкаас 100 эмч, сувилагч, сайн дурынхан нийслэл Монрови хотноо иржээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих