Армин Виедеркерийн МЭДЭГДЭЛ
Армин Виедеркерийн МЭДЭГДЭЛ
Тээвэр хөгжлийн банкны хөрөнгө оруулагч байсан АРМИН ВЕИДИКЕР миний талаар худал гүтгэлэгийг Д.Энхтайван болон түүний хамсаатнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга цацаж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдэлийг миний бие олон нийтэд хүргэж байна.
Д.Энхтайваны хэлж ярьж байгаа зүйлүүд нь огт худал бөгөөд зөвхөн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн л тийм зүйлүүдийг ярьж , хийж чадна гэж ойлгохоор байна. Мөн ийм хүнийг дэлхий нийтээр “сэтгэцийн гажигтай, аюултай” гэж тодорхойлдог. Түүнийг ийм ер бусын үйлдэл хийх сэдэл, ятгалгыг хамсаатан Д.Энхжаргал нь хийж байгаа биз.
Би тэдэнтэй 2006 оны 3 -р сард анх хэрхэн холбогдсон талаар яриагаа эхэлье. Тухайн үед Д.Энхжаргал Лондон дахь Монгол банкны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа надтай уулзсан. Монгол банкнаас Монголын банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан. Хугацаа нь дуусах гээд байгаа тул туслаач, хөрөнгө оруулаач тэгэхгүй бол бид Тээвэр хөгжлийн банкаа алдах гээд байна гэсний дагуу би өөрийн “Инфрастракчур” ХХК- аар дамжуулан хөрөнгө оруулалт хийж тус банкны 51% хувийг худалдан авсан.
Анх хамтрахдаа Д.Энхжаргал, Д.Энхтайван нар 51 хувийн хувьцаа эзэмшигч саналын давуу эрхтэйгээр асуудлыг шийдвэрлэж байна гэсэн англи хэл дээрх банкны дүрмийг надад өгч хөрөнгө оруулахад нөлөөлсөн. Хууль, дүрэмд зааснаар 51 хувийн хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг тодорхой тусгасан байсан тул хувьцаа эзэмшигчийн давуу саналын эрхтэй гэж ойлгож байсан.
Тэд харин Монгол банкинд дүрмийн хувийг өгөхдөө “70 хувийн саналаар аливаа асуудлыг шийднэ” гэж хулгайгаар өөрчлөлт оруулан надад өгсөн дүрмийг өөрчилсөн байсныг нь би сүүлд олж мэдсэн.
Д.Энхжаргал, Д.Энхтайван нар анхнаасаа Тээвэр хөгжлийн банкны хувьцааг худалдаж авахад 51 хувийг эзэмшигч саналын давуу эрхээр оролцоно гэсэн хуурамч дүрэм үзүүлж намайг зориуд зохион байгуулалттай хууран мэхэлсэн байсан.
Ийм худал, хуурмаг, залилангийн зүйлийг Монгол банкны өндөр албан тушаалтай хүн хийсэн гэхэд итгэхэд бэрх.
2009 онд Д.Энхжаргал Монголд буцан ирж Монгол банкны хяналт шалгалтын газрын захирлаар томилогдсоны дараа ашиг сонирхолын зөрчил үүсгэж, Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхэнд шууд халдан, хохирол учруулах, саад хийх үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Д.Энхжаргал нь Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаанд тусгай хяналт шалгалт хийх нэрээр өөрийн удирдлагын хүмүүсээр худал дүгнэлт хийлгэж, бүх гадаад төлбөр тооцоог Монгол банкны шийдвэрээр зогсоолгож байсан төдийгүй гүйцэтгэх захирал байсан н.Новожиловыг ямарч хууль эрх зүйн үндэслэлгүйгээр Д.Пүрэвдоржийн тушаалаар ажлаас нь халуулсан.
Үндэслэл, нотлох баримтгүйгээр Монгол банкнаас гаргасан энэ шийдвэр нь зөвхөн Д.Энхжаргалын хувийн хүсэл шаардлагаар хийгдсэн.
Тодруулж хэлэхэд Монгол улсын бүх шатны шүүх н.Новожиловыг буцаан гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг гаргасан байдаг.
Д.Энхтайван, Д.Энхжаргал нар Тээвэр хөгжлийн банкаар шилжүүлсэн бүх гадаад гуйвуулгыг өөрсдөө хянаж, гардан гаргаж байсан. Тэд намайг болон н.Новожиловыг мөнгө угаасан хэргээр гүтгэж байгаа нь өөрийнхөө нэр төрийг гутааж байгаа хэрэг. Хэрэв мөнгө угсаасан гэмт хэрэг хийсэн бол бол өөрсөдөө хийсэн, өөрсдийгөө л илчилж байгаа хэрэг юм.
Намайг Монгол улсаас оргон гарч тэр ч бүү хэл интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдэг бол бас л худал гүтгэлэг. Би Монгол улсаас оргон гараагүй, интерполоор ч эрэн сурвалжлуулж байгаагүй.
Үүнийг хэзээд нотлоход бэлэн. Урд нь Д.Энхтайван ийм гүтгэлэг хийхэд нь миний бие өөрийн биеэр Монголд очиж хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж байсан.
Хэрэв Д.Энхтайваны худал цуу яриа, гүтгэлэг үргэлжилсээр байвал би өөрийн биеэр Монгол улсад дахин очиж Д.Энхжаргал, Д.Энхтайван нарын өөрсдийнх нь худал, хуурмаг хийгээд зальт хэргийнх нь талаар Монголчууд төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдад ч мэдээлэхэд бэлэн байна.
Д.Энхтайван нь Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга байхдаа өөрийн ээжийн нэр дээр банкны хөрөнгийг дураараа үнэ төлбөргүй шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс доогуур үнэлгээтэй хийсэн байсан бөгөөд энэ нь банкны хөрөнгийг ТУЗ-ын гишүүдийн зөвшөөрөлгүй хулгайлсан явдал болсон юм. Улмаар тэд хулгайлсан хөрөнгөө зах зээлийн үнээс доогуур үнэлэн зарсан байдаг.
Дараа нь уг хөрөнгийг зарсан НӨАТ төл гэсэн татварын албаны бичиг ирсэнээр банкны хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн худалдсан асуудлыг нь анх Тээвэр хөгжлийн банкны Захирал байсан н.Новожилов мэдсэн юм. н.Новожилов тухайн асуудлыг шалгаж мэдсэн даруйдаа ТУЗ-ын гишүүдэд мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш Д.Энхтайваны гэр бүл н.Новожиловыг Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас зайлуулах гол зорилгоо болгосон. Харин үүнийг Д.Энхжаргал Монгол банкинд хашдаг албан тушаалаа ашиглан хэрэгжүүлж чадсан.
Д.Энхтайван нь татварын албанаас татвараа төлөхийг шаардсан бичгийг авч би татвар төлөхгүй бүх зүйлийг шийдэж, зохицуулчихна гэж “Монгол аргаараа” хандсанаар Тээвэр хөгжлийн банк үүнийг төлөх шаардлагагүй болсон байдаг. Харин тэдний гэр бүл хууль бусаар авсан хөрөнгөө банкинд эргүүлэн өгөөгүй. Хэдийгээр хөрөнгөө хулгайд алдсан ч “Инфрастракчур” ХХК Д.Энхтайваны ээж нь хүнд өвчтэй байсан тул тэдний эсрэг хуулийн дагуу арга хэмжээ аваагүй өнгөрсөн.
Мөн үүний дараа Д.Энхтайван намайг 1 сая ам.долларыг банкнаас бэлнээр гаргаж өг гэж шаардан дарамт үзүүлж ч байсан удаатай. Намайг зөвшөөрөөгүйд их уурлаж өсөрхсөн.
Д.Энхжаргал, Д.Энхтайваны гэр бүлийнхэн Тээвэр хөгжлийн банкны захирал байсан н.Новожиловыг ажлаас нь халуулж банкинд өөрийн дүү н.Зейнишийг захирлаар томилон, дараа нь миний 51 хувийг үнэгүйдүүлж авахыг том зорилгоо болгосон.
Миний бие Д.Энхтайван нарт Монголд нэр хүндтэй хуульч, өмгөөлөгчөөр дамжуулан 49 хувиа надад худалдах, эсвэл миний 51 хувийг худалдан аваач гэсэн албан ёсны саналаа хэд хэдэн удаа хүргүүлсэн ч хуулийн хугацаанд ямар ч санал ирүүлээгүй.
Учир нь тэдний зорилго үнэгүй л авах байсан юм байна гэдгийг хожим би ойлгосон.
Би аргаа бараад 2009 оны 7- р сараас хойш Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьсан боловч надтай уулзаагүй. Дараа дахин хэд хэдэн удаа уулзах хүсэлт тавьсан ч мөн л хүлээж аваагүй
.
Түүний дараа Монгол банкны албан тушаалтнууд банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” ХХК компаниа Монголын нэг компанид зарахыг надад байнга шахах болсон. Монгол банк аль хэдийн “Инфрастракчур” компанийг худалдан авах талын зөвшөөрлийг урьдчилан олгохоор шийдсэн байсан нь намайг бүр ч их гайхахад хүргэсэн.
Энэ бүх үйлдэлд дүгнэлт хийсний эцэст би банкны 51 хувийг эзэмшдэг ”Инфрастракчур” ХХК компаниа Д.Энхтайван, Д.Энхжаргал нарт зүгээр алдахгүй, Монгол банкны албан тушаалтнуудын товлосон компанид ч зүгээр өгөхгүйн тулд харин өөр хүмүүст санал болгож зарахаас өөр гарцаагүй байдалд орсон. Ийм ч учраас хамгийн тохирох гуравдагч талд зарахаар шийдсэн юм.
Тиймээс би 2010 онд тус банкны 51 хувийг эзэмшигч “Инфрастракчур” ХХК-ийг “Оюуны Ундраа” ХХК -д худалдсан бөгөөд тэр цагаас хойш Тээвэр хөгжлийн банктай ямар ч хамааралгүй болсон билээ.
Харин Д.Энхтайван болон түүний гэр бүлийнхэн Тээвэр хөгжлийн банктай холбоотой албан бичгүүдийг надруу байнга явуулсаар байсан. Би хуулийн дагуу өөрийн өмчөө худалдсан учир түүнийг нь банкны 51 хувийг албан ёсоор, хуулийн дагуу эзэмшигч “Инфрастракчур” ХХК- ийн зэмшигчдэд нь явуулдаг.
Гэтэл одоог хүртэл Д.Энхтайван болон түүний гэр бүлийнхэн “Инфрастракчур” ХХК- ийг Монгол улсын хууль ёсны дагуу шилжүүлэн авсан “Оюуны Ундраа” ХХК-д хүндрэл учруулж, нэр хүндийг нь гутааж байгаад маш их гайхаж, харамсаж байна.
Хэрэв Д.Энхжаргал нь Монгол банкны эрх мэдэлтэй хүмүүст нөлөөлдөг хэвээр байгаа бол одоогийн болон урд өмнө болсон зүйлүүдийг сайн мэдэж зохион байгуулж байгаа хүн юм. Энэхүү байдал нь гадаадын хөрөнгө оруулагчидад Монголын албан ёсны бус дүрмээр тоглохгүй бол чи хохирно гэсэн ойлголт өгч байгаа юм…
/Жич: Энэхүү мэдэгдлийг 2014 оны 04 дүгээр сар 07-ны өдөр Швейцарь улсад хийж явуулав/
Армин Виедекер
Фото болон видео баримтыг доороос үзнэ үү!
Транс банкийг дампуурах гэж байхад нь хөрөнгө оруулж аварсан 51% эзэмшигч АРМИН ВЕИДИКЕР /Баруун гар талаас нэгдэх/ болон дүү Монголбанкны Д.Энхжаргалын олж ирж Транс банкны захирлаар тавьсан н.НОВОЖИЛОВ /Зүүн гар талаас нэгдэх / нартай Д.ЭНХТАЙВАН /голд байгаа / хамтын ажиллагааны баярын хундага тулгаж мишээж байгаа нь…
БАЯРЫН ХУНДАГА БАС ДЭЭР НЬ ШАГНАЛ УРАМШУУЛАЛЫН ХУР …
БЭЛЭГ СОЛИЛЦСОН АНД БАНКНЫХАА ХАЙРТ ЗАХИРАЛТАЙ
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНДАА ӨӨРИЙН ЗУРГИЙГ БЭЛГЭЛНЭЭ. ҮЕРХЭЛ ҮҮРД ШҮҮ…
URL: