Хоёр хүүхдээ шатаалгасан эх гомдолгүй гэжээ

гэстэнБулган аймгийн Орхон суманд өнгөрсөн тавдугаар сард хоёр хүүхдээ шатаасан аймшигт хэрэг гарсан. Тухайн үед тус аймгийн Хөшөөт багийн иргэн Ёндон гэгч өөрийн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж байгаад шатаасан гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Тэгвэл гэмт этгээд Ёндонд анхан шатны шүүхээс 25 жилийн ял оноожээ. Шүүх хурлын үеэр Ё нь санаатай хэрэг үйлдээгүй, хоёр хүүхдээ машинд орхиж бууснаа санахгүй байгаа гэж мэдүүлсэн бол түүний эхнэр нь гомдолгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. Гэмт этгээд хоригдож байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянах юм байна.

 

 

С.Саруул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих