Хөгжлийн банкны Н.Мөнхбат 277 тэрбумаар цалин тавьснаа хүлээв (БИЧЛЭГ)
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай холбоотой ээлжит шуугиан дэгдлээ. УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Ч.Хүрэлбаатар гишүүн “Хөгжлийн банк Засгийн газрын бондыг худалдан авч Чингис, Самурай бондуудын мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа талаар мэдээлэл байна. Одоогийн байдлаар хэдэн тэрбумыг үүнд зарцуулсан бэ?” хэмээн ноцтой асуултыг тавьж УИХ-ын гишүүдийн нүд, чихийг орой дээр нь гаргав. Мэдээж үүний хариул олон гишүүдийн бухимдлыг төрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд хүртэл хатуу үгээр хариу барив. Яг үүний мөрөөр Үнэт цаасны тооцоо, төлбөр төвлөрсөн хадгаламжийн төвөөс энэ талаар лавалгаа авхад “Хөгжлийн банк үнэт цаас эзэмшээгүй болохыг мэдэгдье” гэсэн байгаа нь гал дээр тос нэмэх мэт болжээ.
АТГ-т шалгагдаж байна гэх дуулиан намжиж эхлэх энэ цаг үед ахин АТГ-ын үүдийг сахин зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй 277 тэрбум төгрөгтөө тайлбар хийж, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн эсэхээ шалгуулхаар болж байна.
Мөн энэ цаг мөчид МАН-ын бүлгээс “Хөгжлийн банк”-нд шалгалт оруулах ажлын хэсэг байгуулагдан хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл гарч эхэллээ. Юутай ч эх орон, газар шороогоо барьцаалж авсан Чингис, Самурай бондын мөнгөнөөс Засгийн газарт 277 тэрбум төгрөг өгсөн нь тодорхой боллоо. Үүгээр нь Засгийн газар 800 тэрбумаар тасраад байгаа төсвийн орлогоо нөхөж цалин тэтгэвэр тэтгэмжид зориулсан нь тодорхой юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
УВАЙГҮЙ УЛС ТӨРЧДИЙН ЗОЛИОС БОЛОХ НЬ ДЭЭ.