Удаа дараа хүний аминд хүрсэн “Хүннү” хороололын ажил үргэлжилж байна

527-1413526990hunnuuНийслэл хотын бүтээн байгуулалтын нэг хэсэг нь барилга. Тийм ч учраас сүүл и й н жи л үүдэд ба ри л гы н са л ба р хурдацтай хөгжиж байгаа нь нүднээ илхэн. Гэсэн ч хөгжлийн хөлд хүний амь үнэгүйдэж байна.

Хаана чөлөөтэй газар байна тэнд барилга барьдаг. Нийслэлд барьж буй бүх л томоохон барилга дээр хүний амь нас эрсэдсээр байна. Барилгын ажилчид ажлын байран дээрээ бэртэж, гэмтэх нь энүүхэнд. Энэ бол өдөр бүр гарах хэвийн үзэгдэл.

Харин хүн амиа алдах нь эхэндээ хүмүүсийг сэрдхийлгэдэг байсан бол сүүлдээ жирийн үзэгдэл болжээ. Мэргэжлийн байгууллага нь хариуцлага тооцохгүй, тооцсон ч түүнийг нь осол гаргасан барилгын удирдлагууд үл тооно.

Осол гарахад хэдхэн хоног үйл ажиллагааг нь түр зогсоож асуудлыг шийдвэрлэдэг. Ийм л байдлаар иргэдийг хуурч, хүний алтан амийг үнэгүйдүүлсээр байна. Энэ удаад харин “Хүннү” хорооллын барилгыг онцлох хэрэгтэй байх. Учир нь зургаахан сарын дотор тухайн барилга дээр хоёр ч томоохон осол гарсан.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд “Хүннү-2222″ хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай иргэн Д нь бэхэлгээг давж унан амиа алдсан. Осол гарсан тухайн хэсгийн ажлыг “Ашид элбэг’’ хэмээх барилгын компани гүйцэтгэж байгаа аж. Тухайн үед “Хүннү-2222” төслийн удирдлага “Манай барилгын F1 давхарт цэвэрлэгээний ажил хийж байсан 51 настай Д шатны хонгил руу унаж амиа алдсан.

Үүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа. Хараахан дүгнэлт нь гараагүй учир үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгч байсан. Өнөөдрийн байдлаар осол гараад найм хонож байна. Гэтэл “Хүннү” хорооллын барилга хэвийн ажиллаж байх юм. Ийм зүйл байж болох уу.

Үүнийг МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэнгээс тодруулсан юм.

-“Хүннү” хорооллын барилга дээр удаа дараа осол гарч, хоёр хүн амь насаа алдаж байна. Гэтэл барилгын ажил хэвийн үргэлжилж байх юм. Танай зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?

-Хүйтний улирал эхэлсэн учир энэ сарын 2-ноос барилгын гадна талын ажил зогсдог. “Хүннү” хорооллын барилгын ажил мөн адил зогссон байсан. Энэ хугацаанд зөвхөн дотор талын цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэх боломжтой. Осол гарсан тэр хэсгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Шаардлага хангасан хэсгийн ажил хийгдэж байгаа.

-Ослын шалтгааныг тогтоосон уу. Хүний амиар тоглож буй “Хүннү” хорооллын удирдлагуудад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

-Ослын дүгнэлт сарын дараа гарна. Ослыг 13 шалтгаанаар тогтоодог. Тиймээс бид ослын шалтгааныг судалж байна. Үүнд дүүргийнх нь мэргэжлийн хяналтын байцаагчдыг оролцуулна. Осол гарах шалтгаан зевхөн барилгын ХАБ-ын инженер, ажил олгогчийн буруу биш.

Тиймээс барилга дээр ажиллаж буй хүмүүс өөрийн аюулгүй байдалд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэн нэгэнд хариуцлага тооцох амархан.

Хариуцлага алдсан хүнийг шоронд хорих, торгох зэрэг бол авч буй арга хэмжээ биш. Хамгийн гол нь зөрчлийг арилгаж уу, цаашид дахин осол гарахгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан байна уу гэдгийг л шалгах хэрэгтэй.

-“Хүннү” хорооллын удирдлагууд мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа учир удаа дараалан осол гарч байна уу?

Гүйцэтгэлийн шалгалт хийхэд өмнө нь өгсөн үүрэг даалгаврыг нэлээд биелүүлсэн байсан. Гэхдээ зарим нь хангалтгүй байсан. Тиймээс зөрчил дутагдалыг арилгуулах талаар албан бичиг хүргүүлсэн.

Манайхан нэг буруу ойлголттой байдаг. Барилгын салбарт арван асуудал байлаа гэж бодоход түүнээс ес нь сайн, нэг нь хангалтгүй байвал хангалттай гэж ойлгодог. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ийм зүйл байхгүй. Нэг л асуудал хангалтгүй байсан тохиолдолд осол гарахгүй гэсэн магадлал байхгүй.

МХЕГ-аас “Хүннү” хорооллын барилгын асуудалд ийм хариулт өглөө. Мэргэжлийн байгууллагын хэлсэн үг, тухайн барилгын хийж буй үйлдэл хоёр алд дэлэм зөрж байх юм. “Хүннү” хорооллын барилгад осол гарч, хүн амь насаа алдах нь хэвийн үзэгдэл бололтой.

Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн “Хүннү-2222″ барилгаас хүн унаж, амь насаа алдсан. Тухайн үед барилгын ажлыг зогсоосон ч хэд хоногийн. дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхэлсэн.

Энэ удаад мөн л үйл ажиллагаа нь үргэлжилсэн хэвээр л байна. Магадгүй энэ мэт үйлдлүүд нь үүнд хяналт тавих ёстой мэргэжлийн байгууллагууд зохих арга хэмжээг авахгүй байгаа нь авлига хээл хахуулийн асуудал байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих