Ц.Алдармаагийн өмгөөлөгч тайлбар хийнэ

e2a3463332bfb5f175b6ee063e03ab63original

“Шинэ үе” продакшний  жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг өчигдөр  Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд  хэлэлцээд Ц.Алдармаад долоон жил 10 хоног, Д.Оюунтуулд   хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах шийдвэр гаргаад байгаа. Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч болох Н.Мандах, Б.Дашдорж нар шүүхийн  шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Өмгөөлөгч Б.Дашдоржтой утсаар холбогдоход “Мэдээж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  Энэ асуудлаар ирэх долоо хоногт албан ёсны тайлбар хийнэ. Хэзээ хийхийг үйлчлүүлэгчийнхээ ар гэрийнхэнтэй ярилцсаны дараа шийднэ” гэсэн юм. Тэрбээр шүүхийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа  “Шүүхийн тогтоол урьдчилаад гарчихсан байсан” гэсэн дүгнэлтийг хэлж байсан юм. Ямартай түүний үйлчлүүлэгч Ц.Алдармаа багагүй хугацаанд хоригдох нь тодорхой болж, өчигдөр болсон шүүх хурлын дараа ар гэрийнхэнтэй нь уулзуулалгүй 461 дүгээр анги руу авч явсан юм.

Харин Д.Оюунтуулын өмгөөлөгчөөс тодруулга авахыг хүссэн ч өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн аль алиных нь утас холбогдох боломжгүй байлаа.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих