ОХУ-д эбола бүртгэгдлээ
Баруун Африкийн орнуудад дэгдэж буй эбола вирус ОХУ-д бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Тодруулбал, Москвагаас 271 км зайтай Орёл хотын их сургуульд сурдаг хоёр Африк оюутан эболагийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон” аж. Оюутнуудын нэг нь эбола хурдацтай тархаж буй Гвиней улсаас ирсэн байна.
Тэднийг Орёл хотын төв эмнэлэгт тусгаарлаж, ДЭМБ-аас илгээсэн бэлдмэлээр эмчилж эхэлжээ. Мөн өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийг тогтоох ажил эхлээд байгаа аж. ОХУ иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан бөгөөд шаардлагатай гэвэл хилээ хаана хэмээн мэдэгджээ.
medee.mn
URL: