Ийм нэг эрхэлсэн гишүүн Их хуралд байх юм
УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр чармай нүцгэн хосуудын эротик зургийг жиргэжээ. Эрхэм гишүүн зүгээр ч жиргээд зогсохгүй “Ретвийт хийхгүй байж чадсангүй, гоё зураг байна” гэж тэр зургандаа тайлбар бичсэн байх юм. Ер нь тэрбээр байсхийгээд л иймэрхүү зураг идэвхийлэн жиргэдгээрээ сошиал ертөнцөд алдартай болжээ. Өмнө нь голын эрэг налан хэвтэж байгаа хувцасгүй шахам эмэгтэйн зургийг олонд тараасан. Мөн “Монгол камасутра” гэж ирээд л загас наадуулж буй байрлал бүхий зураг жиргэсэн нь ч бий. Бас жаахан хүүхдүүдийн “бор шувуу”-гаа гаргасан зургийг цахим сүлжээгээр олон нийтэд түгээсэн. Хэрэв жаалуудын эцэг эх тэр зургийг хараад гомдол мэдүүлбэл яана. Энэ мэт М.Зоригт гишүүний жиргэсэн эрос зургуудыг дурдах юм биш. Тэрбээр хөдөө явж идсэн, ууснаа гайхуулдаг.
Нэг хэсэг 50 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна гээд баахан зарласан. Саяхан ээж нь IPhone-6 өглөө гээд л жиргэсэн. Алхам тутам, ахуй амьдралаа ингэж зарладаг нэг гишүүн энэ парламентад байна аа. М.Зоригт гишүүн сүүлийн үед өрөөндөө суулт зарлалаа гээд л төрийн ажлаас зугтах шиг болж байна. Өөрөө өөртөө чөлөө олгосон байдлаас нь харахад Засгийг эсэргүүцэх биш цахим ертөнцөд жиргэх цаг зав гаргаж буй нь энэ бололтой. Түүний одоо ямар гар утас барьж, өнөөдөр юу идэж, яаж хувцасласныг хүмүүсээс асуувал шууд л зөв хариулна. Харин ямар хууль санаачлан баталж, улс оронд хэрэгтэй юу хийснийг нь мэдэх хүн тэр болгон байхгүй биз ээ. Ийм хүнийг дэмжиж, УИХ-д гаргасан иргэдийн санал хайран санагдаж байна шүү. Уг нь тэрбээр Монгол Улсын иргэдийг төлөөлөн суугаа төрийн түшээ. Гэтэл улсын ажлыг иймэрхүү байдлаар хийж байна.
Нэг талд нам нь өөд уруугүй ажиллаж, эдийн засгийн хүнд байдлыг хэрхэн даван туулах тухай зүтгээд байдаг. Гэтэл нөгөө талд эрхэм гишүүн “Суулт зарлалаа” гээд намаа өөнтөглөөд суугаад байх нь ёс зүйтэй үйлдэл мөн үү. Нам дамжиж орж ирчихээд хийсэн бүтээсэн юмгүй өдөр хоногийг өнгөрөөж өрөөндөө суулт зарлаж байгаа түүнийг нам нь татаж авч, ёс зүйн хариуцлага хүлээлгэвэл яасан юм бэ.
Өөрийгөө зугаацуулж фэйсбүүк, твиттер хуудсаар аялж, алхам тутмаа тайлагнаж суухаас өөр ажилгүй айлын эрх хүүхэд шиг ийм нэг гишүүн манай парламентад байна.
DNN.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Iim humuusig UIH gargahgui baih estoi arail bish hiih ymgui baahan shaldan humuusin zurag oruulj suudag