Ц.Нямдорж бусдыгаа муулдаг ч…
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж журмын нөхдөө улаан нүүрэн дээр нь улалзуулан муулдаг ч нүүр тулаад уулзахаараа тэвэрч аваад мэндчилдэг нэгэн юм байна. МҮАН-аас АН-ын суудалд сэлгэсэн Д.Батцогтыг харангуутаа “Хөөш чи тэр АН-ын талдаа очиж суугаач. Эвслийн суудлыг битгий бөглөөд бай. Нам дагаж урваж шарвадаг хүн яасан ч сайн улс төрч биш шүү” хэмээн элдвээр хэлэв. Хачирхалтай нь яг ингэж хэлээд ердөө таван минут ч хүрэхгүй хугацаанд өнөөх Д.Батцогттойгоо тэврэлдэж аваад ярилцана лээ. Энэ улс төр гээчийн харагдах өнцөг нь ийм л байх учиртай юм уу даа.
Д.БОЛОР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: