УИХ-ын гишүүн Батзандангаас эхнэр нь салъя гэж ээ

20141017020634Ард түмэндээ шударга нэгэн хэмээн үнэлүүлдэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан саяхан 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэгт орж бусад гишүүдийг бодвол элдвийн баг зүйлгүйгээр сонирхолтой ярилцаж чаджээ. Тэрээр салъя, уулчлаарай, баяртай гэдэг гурван үгний аль нь хэлэхэд хамгийн хэцүү вэ гэсэн асуултанд “Салъя гэдэг үг л хамгийн хэцүү байх. Эхнэр маань жагсаал цуглаан хийж явах үед нэг удаа салъя гэж хэлсэн. Би хариуд нь салахгүй гэж хэлсэн. Би эмэгтэй хүнийг, эх хүнийг эрхэмсэг тэнгэрлэг эмэгтэй хүн бүрийг хүндэлдэг. Эмэгтэй хүн бол ариун нандин бурханлаг юм” хэмээжээ.

 

Н.Гүнжээ

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих