“Бооёо ч баларчээ”

772dda1f-d4c5-4ce7-a0d4-7ec131563a0eӨнөөдөр “Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж байна. Нэг хамтлагт харъяалагддаг жүжигчин бүсгүйчүүд тоглолтоор Орхон аймагт очоод байхдаа муудалцаж, бие биен рүүгээ буцлам халуун ус цацаж, нэгнээ хүнд болон хөнгөн гэмтээсэн хэрэг билээ.

Тэдний энэхүү хурц маргаан чухам юунаас үүдсэн болох нь одоог хүртэл тодорхойгүй. Олны дунд тэдний маргааны шалтгаан нь янаг амрагийн харилцаатай холбоотой бололтой гэсэн таамаг явж ирсэн. Үүнийг батлах мэт шүүх хурал эхлэх үед шүүгдэгч Ц.Алдармаагийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх санал тавьсан.

Тэрбээр “Энэ хэргийг хэлэлцэх үеэр цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтэй байна” гэсэн юм. Эндээс л тэдний маргааныг янагийн явдалтай холбоотой гээд байдаг нь үнэний ортой байж гэсэн санаа төрж байна.

Үүнийг сонссон сошиал сүлжээнийхэн “Бооёо ч өнгөрчээ” гэлцэж байгаа. Нээрээ энэ хэрэг Бооёотой холбоотой биш биздээ.

Г.Баяраа

gereg.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих