Жүжигчин Амбий СУИС-аас 5 удаа хөөгдөж байжээ
Нэг хэсэг хүнд өвчнөөр өвчилж мэргэжил нэгт нөхдөө болон түнийг дэмждэг үзэгч олныгоо багагүй айлгаад авсан хошин урлагийн нэрт мастеруудын нэг гэгддэг жүжигчин Ц.Батхуяг буюу Амбийгийн бие одоогоор бүрэн эдгэрчээ. Тэрээр багаасаа аавыгаа дагаж Дорнод аймгийн театрт өнгөрөөсөн хүүхэд нас маань урлагийн хүн болох гарааг минь эхэлсэн хэмээн дурсан ярьдаг. Түүний хувьд СУИС-д суралцаж байх хугацаандаа урт үстэй нэлээд хэрцгий царайтай нэгэн хэмээж Сүхбаатар дүүргийнхэн анддаггүй байсан тухайгаа сонирхуулан нэгэн ярилцлагандаа дурджээ. Мөн ямар нэгэн хэрэг төвөг гарвал “намайг л бариад ирвэл болоо” гээд олон ч удаа цагдаагийн газар очиж хэлмэгдсэн. Харин энэ байдлыг маань сургууль ойлгохгүй 5 удаа сургуулиасаа хөөгдөж байсан юм даа гэж ээ. Хүсэл байвал хүн долоо бүдэрсэн ч дахин босдог гэдгийг Монголын урлагт тэр тусмаа хошин урлагт өөрийн байр сууриа үлдээсэн жүжигчин Амбий харуулж чаджээ.
Н.Гүнжээ
agshin.mn
URL: