Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн ял оноолоо
“Шинэ үе” продакшины жүжигчид өөр хоорондоо халуун буцалсан ус цацөлцаж биендээ хүнд хөнгөвтөр гэмтэл хэрэг гараад хагас жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр буюу 2014 оны 09 сарын 16-ны 13 цагт хэмээн товлосон ч цагаасаа хоцорч 14.00 цагт эхэлсэн юм. Энэхүү шүүх хуралдаан эхэндээ нээлттэй болж байсан хэдий ч хоёр талын өмгөөлөгчдийн хүсэлтээр жүжигчдийн нэр хүнд хэмээн хаалттайгаар үргэлжлүүлж оройн 20:00 үед дууссан юм.
Шүүхийн тогтоолоор жүжигчин Д.Оюунтуулд бусдын биед хөнгөвтөр гэмтэл учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 99,1 буюу бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан хэмээн үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулоногдуулсан бөгөөд хэрвээ жүжигчин Д.Оюунтуул буруутай нь тогтоогдвол 3 сарын хугацаатай баривчлах, харин жүжигчин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6 буюу онц хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр 7-10 жилээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Шүүх хуралын бүрэлдэхүүн эцэсийн шийдвэрээ гаргаж жүжигчин Ц.Алдармаад 7 жил 10 хоног хорих ял оноосон байна.
Шүүхийн дүгнэлтэд Ц.Алдармаагийн өмгөөлөгч сэтгэл дундуур байгаа хэмээгээд цаашид дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдлээ.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Huniig ungu munguur yalgavarlaj uzdeg humuus odoo humuujih heregtei