Жүжигчин Ц.Алдармаад 7жил 10 сарын ял оноолоо

10720894_341462062697757_1428894378_n_3_1

Харамсалтай мэдээлэлийг хүргэж байгаадаа уншигчидаасаа уучлал хүсч байна.Жүжигчин Оюунтуул.Алдармаа нарын шүүх хурал сая дуусаж Алдармааг 7 жил 10сар хорих ялаар шийтгэсэн бол Оюунтуулд торгуулийн арга хэмжээ авлаа.Жүжигчин Алдармаа давж заалдах гэнэ.“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 7.1 жилийн ял оноосон бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оноолоо. Улсын яллагчаас уг хэрэгтэй холбогдуулан Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар “Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан. Харин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан.

factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих