Үхэлд хүргэсэн 10 “Selfie”
Хамгийн харамсалтай үхэл биш гэж үү…
1. Өндрөөс айдаггүй охин
17 настай Xenia Ignatyeva сэтгэл хөөрөлдөө автан 28 давхар дээрээс зургаа авахуулж байгаад тэнцвэрээ алдаж, доош унасан байна.
2. Jenni Rivera
2012 оны 12 сард Мексикийн поп дуучин бүсгүй өөрийн найзуудын хамт хувийн онгоцоороо явж байгаад ингэж “маягласан нь” үхэлд хүргэжээ. Ослоос хэн ч амьд гараагүй байна.
3. Аз жаргалтай
2014 оны 4 сарын 26нд Courtney Sanford гэгч энэ эмэгтэй өөрийн зургаа авч байгаад осолд орсон байна.
Уг selfie нь Пурто Рикогийн алдарт ригга урсгалын хөгжимчин Jadiel-ынх юм байна. Тэрээр уг зургаа яг мотоциклны томоохон осолд орохоосоо өмнө авахуулжээ.
Gary Slok ээжийн хамт Амстердамаас Малайз орох гэж байхдаа зургаа даруулсан байна. Гэвч харамсалтай нь тэдний сууж явсан онгоц осолдсон аж.
21 настай Oscar Otero нь өөрийн фэйсбүүктээ зориулж, буутай зураг авахуулах гэж байхдаа амь насаа алджээ. Мексикийн нэгэн буу сонирхогч түүнийг санамсаргүй толгойн тус газарт нь буудаж, хөөрхий залуу амьд үлдээгүй байна.
13 настай Karen Hernandez охин Мексикын Durango-д байдаг El Tunal гол дээр зургаа дарахыг хүссэн аж. Гэвч тэрээр азгүйтэж, голын усанд унасан байна.
8. Галт тэргэний дээр
Испаний иргэн болох нэгэн залуу кино дууриаж, галт тэргэний дээр гарч зургаа авах гэж байгаад хамарсалтай зүйл болжээ.
9. Ираны охид
Энэ 2 охин машиндаа караоекдаж байхдаа өөрсдийн зургаа дарсан байна. Тэд зургаа дарах гээд замаа харалгүй явж байгаад машинтай мөргөлдсөн байна. Хэдий тэд амьд үлдсэн ч, эмнэлэг рүү явж байхдаа хүртэл selfie- гээ авсан байна.
10. Хадан дээрх selfie
Польшийн хосууд уг хадны ирмэг дээр зогсож байгаад зургаа авж байхдаа доошоо унаж амь насаа алдажээ.
befrisky.ml
URL: