“АТГ-аас шүүхийнхэн үхтлээ айдаг болж”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АТГ-аас шүүхийнхэн үхтлээ айна, энэ хүнийг хорь л гэвэл шууд хорьдог. Ийм тогтолцоо бий болчихсон” гэдгийг Аюулгүй байдал гадаад бодлого, Хуул зүйн байнгын хорооны 2014 оны аравдугаар сарын 14-ны хуралдааны үеэр хэлсэн байдаг. Тэгвэл Монгол Улсын хууль зүйн авторуудын нэг болсон энэ эрхэм ийн дүгнэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба чинь шүүх, мөрдөнгийн алдаанаас холдуулах, үүнийг хяналттай байлгах гэж 1994 оны хуулийн өөрчлөлтөөр би хийж байсан. Сая үүнийг хүчингүй болгож, АТГ өгөх гэж байхад нь “Наадах чинь болохгүй шүү. Ийм ийм учиртай” гэж хэлээд дийлдээгүй.
Хэрэг мөрддөг хүмүүсийг жаахан цадигтай байлгаж, болохгүй бол энэ газарт очдог гэдгийг нь мэдрүүлэх гэж мөрдөн байцаагч, прокурор, шүүхийг бодож 1994 онд байгуулсан байгуулага шүү дээ. Гэтэл та нар хүчингүй болгохдоо энэ байх ёстой юм уу гэж асуусан уу. Асуугаагүй шүү дээ. Мэдэмхийрч байгаад л шийдүүлсэн.
Одоо тэгээд Хүний эрхийн комиссын дарга нь хэнд хандахаа мэдэхээ байчихсан, ерөнхий прокурор нь гар мухар болчихсон. АТГ-аас шүүхийнхэн үхтлээ айна. “Энийг хорь” гэхэд шууд л хорино. Хорихгүй бол “Чи авлига авчихсан” гэж асуудалд ороогдох учраас шууд л хорьдог. Энэ бүхэн чинь эцэстээ олон юм чирнэ шүү” гэсэн юм.
URL: