М.Зоригт гишүүн “зөв” өтөлмөөр юм
Саяхан 50 нас хүрч УИХ-ын эрхэм дарга, гишүүдээс хадаг, мөнгөн аягатай сүүнээс эхлээд морины хусуур хүртэл бэлгэнд авч байсан “цахим” хэмээх тодотголтой УИХ-ын гишүүн М.Зоригт бол фэйсбүүк, твиттерийн үнэнч хэрэглэгч. Тэрбээр хаа явсан газраа, хийсэн бүхнээ “тайлагнаж” иргэдээс олон шүүмжлэл сонсдог хэдий ч цахим сүлжээнд чамгүй олон дагагчтай.
50 нас гэдэг бол хөгшин биш ч бас намба заах хэрэгтэй болсныг сануулсан нас. Нас яахав гэж бодтол эрхэм гишүүн маань ард түмнийхээ төлөө бодлого боловсруулж хууль батлан, бусдад үлгэр жишээ байх ёстой гэдгээ умартсан бололтой.
Учир нь өнөө өглөө түүний цахим хуудсанд байрлуулсан нэгэн эротик зураг олны анхаарлыг татаж байна. Энэ бол түүний анхны үйлдэл биш юм. Өмнө нь ч өөрийн твиттер хуудсанд Монголын камасутра гэсэн зураг оруулж, залуухан жүжигчин бүсгүйтэй ихэд дотно зургаа авахуулсан нь гадны зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүртэл өртөж байсан удаатай.
Засгийн газраа эсэргүүцэж, чуулганы хуралдаанд ч оролцолгүй өрөөндөө суулт зарлаж буй эрхэм гишүүн энэ мэт зургийг харан, өөрийн цахим хуудсанд байршуулж цагийг барж байгаа бололтой. 50 нас хүрчихээд элдэв эротик зураг шэйрлэж байхаар, өөрт оногдсон ажлаа хийж байвал ямар вэ, Зоригт гишүүнээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мэдрэл хүүр вэ?
Еэ бурхан мэнь.Наад хүнд чинь үр хүүхэд гэж байна үү,ичих булчирхай гэж алгадаа.Манайхан нэрээ ална шүү,хүнийг ингэж алах гэж,урвагч гэсэн бас их хуралын гишүүн шүүдээ.