Д.Самдан: Амгалан дулааны станц товлосон хугацаандаа ашиглалтад орохгүй

54638

Амгалан дулааны станц  хэд хэдэн асуудлаа шийдээгүйн улмаас хугацаандаа ашиглалтад орж чадахгүй болсон талаар Монголын Эрчим хүчний инженерүүдийн хараат бус гишүүн Д.Самдан  мэдээлэл хийлээ. Тэрээр Амгалан Дулааны станцыг газар болоод нүүрс тээвэрлэлтээс болоод хугацаандаа ашиглалтад орохгүй мөн ирэх оны тавдугаар сар гэхэд асуудлаа шийдэж байж бүрэн ашиглах боломжтойг анхаарууллаа.

Тухайлбал, Шархад орчмын газрыг чөлөөлсний дараа газрын гүнд төмөр бетон байсныг зайлуулаагүйн улмаас шугам холболт оройтсон, Шархаднаас нааш Амгалан дулааны станц руу горхи урсан орж ирдэг учир одоогоор хөрсний ус дээш гарч ажилд саад болж байна, мөн дээрхи байрлалын дахин төлөвлөлтийн бохирын системийг шйидвэрлээгүйн улмаас Амгалан дулааны станцын шугамыг байрлуулахад цаг хугацаа алдаж байгаа гэлээ. Түүнчлэн Станц руу орж ирэх 1,5 км төмөр замыг бетон зуурмагаар бэхжүүлж дахин тавих хэрэгтэй гэв. Хэрвээ энэ хэвээр байвал өдөрт зургаан тонн нүүрс орж ирэхэд зам эвдрэх аюултай байна гэлээ. Мэргэжлийн хяналт буюу ашиглалтын өмнөх захиргаа дулааны шугамын ажил дээр огт хяналт тавиагүйн улмаас өнөөдөр гүйцэтгэгч компани шугамаа буруу байрлуулсан зэрэг асуудалтай байна.

Иймд олон жил эрчим хүчний салбарт хүчин зүтгэж байсан хүний хувьд гүйцэтгэж буй ажлаа чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь хийж өгөхийг холбогдох албан тушаалтан болоод гүйцэтгэгч компанид санууллаа.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих