Жолооны курсын эзэд үгсэн хуйвалдаад торгуулжээ
Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар жолооны курсуудын үйл ажиллагааг шалгалаа. Манай улсад нийт 300 гаруй жолооны курс үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэл хотод 132 үлдсэн нь хөдөө орон нутагт байрладаг байна. Авто курсуудын холбоо гэж нэртэй жолооны сургалт явуулдаг курсуудын удирдлагууд багтсан төрийн бус байгууллага үгсэн хуйвалдсан байна. Энэ төрийн бус байгууллагад долоон авто сургууль багтдаг. Тэд “Б” ангилалын курсын төлбөрөө 180 мянган төгрөгнөөс 280 мянга, “Ц-Д” ангилалын төлбөрийг 360 мянган төгрөг байсныг 460 мянаас доош оруулахгүй гэж үйлдэл хэлцэл тохиролцоо хийсэн ба мөрдөж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хүн бүр жолооны курст суудаг, жолооч мэрэгжил байсан бол өдөр тутмын хэрэглээ болжээ. Ингэж үгсэн хуйвалдсан нь хууль зөрчсөн гэж үзэж торгууль ноогдуулж байна. Өрсөлдөөний тухай хуулийн дагуу дээрх жолооны курсуудыг өнгрөч жилийн орлогын зургаа хүртлэх хувьтай тэнцэх мөнгөөр торгох юм. Хуулийн шинэ заалтын дагуу үгсэн хуувилдсан үгсэн хуйвалдсан байгууллага өөрийн биеэр ирж сайн дураараа хэрэгээ хүлээвэл захиргааны хариуцлагаас чөлөөлдөг болсон байна. Одоогийн байдлаар үгсэн хуйвалдсан Анх -Од, Батхүлэг, ОБ, Эрдэнэ-Уул, Сүүб, Энчо авто сургуулиудын удирдлагууд болох хүмүүсийг торгоод байна.
URL: