Н.Алтанхуяг: Заваарч, новшролгүй байгаарай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд удаагүй байна. Хуралдаанаар Байнгын хорооны хуралдаануудын сайд нарыг чөлөөлөх болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулга тавьж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг буруутган төрийн байгуулалтыг сүйрүүлж байна, хоёр гурван гишүүнээ аваад ир нэг сайд өгье болохгүй бол нэг агентлаг өгье гэж байна, төрийг самарч арай хэтэрлээ хэмээн бухимдсан юм.
Ингээд тэрээр Ерөнхий сайдад хандан “Сайд нарыг биш таныг өөрийг чинь огцруулах цаг болсон юм биш үү” гэсэн бол Н.Алтанхуяг “Надад нэг л өө сэв байгаа юм, энэ хоёр жилд би МАН-ыг засагт оруулаагүй. Үүнээсээ болж би хоёр жил та нарын хараалын тантан болж хувирлаа. Та нар яаж ч харааж доромжилж болно. Заваарч новшролгүй байгаарай” хэмээлээ.
bataar.mn
URL: