Д.Медведев: ОХУ, АНУ-ын харилцаа дахин “сэргэх” боломжгүй

40730

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өгсөн ярилцлагадаа, ОХУ-д хориг тавьсан нь Орос, Америкийн хамтын ажиллагаанд том хохирол учруулсан. Хоёр орны харилцааг “сэргээх”-ийг хүсвэл хориг арга хэмжээгээ цуцлах хэрэгтэй гэжээ. Тэрээр Америкийн үндэсний телевизид ярилцлага өгөхдөө, ОХУ-д хориг тавьсан нөхцөлд хоёр орны харилцааг “сэргээх” боломжгүй юм гэж онцолжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр Орос, Украины хилийн бүсэд байрлуулсан 17 мянга 600 орчим цэрэг дайчдаа хуучин баазад нь татахаар зарлиг буулгасан. Дмитрий Медведев хэлэхдээ, энэ нь ОХУ-ын дотоодын шийдвэр учраас Америкт өгч байгаа мэдээлэл биш юм гэжээ. Дашрамд дурдахад, он гарснаас хойш, Украины хямралаас үүдэн ОХУ, Америк хоорондын зөрчилдөөн ил болж, хоёр орны харилцаа буурч, хүйтэн дайнаас хойшхи хамгийн доод цэгтээ хүрсэн байна.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих